“Траст Финанс” ББСБ болон “Идэр ивээлт” ХХК нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 1 жилээс багагүй хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид “Траст Финанс” ББСБ-аас жилийн 3%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 20 сая хүртэл төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл авч, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдлээ.