Та Most Money үйлчилгээнд бүртгүүлснээр зээлийн төлөлтөө онлайнаар хийх, зээлийн дансаа хянах бүрэн боломжтой.
Та Most Money үйлчилгээнд бүртгүүлснээр зээлийн төлөлтөө онлайнаар хийх, зээлийн дансаа хянах бүрэн боломжтой.
Та холбоо барих цэсээр салбарын эдийн засагчтай утсаар холбогдон зээлээ зайнаас хаах боломжтой.
Бид зээл судлах үйл ажиллагаагаа хамгийн хурдан шуурхай байхад анхаарч ажилладаг бөгөөд
2-3 цагийн дотор зээлийн шийдвэр гарах боломжтой.
Таны орлогын хэмжээ, зээлийн төлбөр буюу өр орлогын харьцаа 60% байх нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд нэмэлтээр зээл авах боломжтой.
Хэрэв та аймгийн төв дээр оршин суух хаягтай бөгөөд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй бол зээл авах боломжтой. Эсвэл та Улаанбаатар хотод оршин суух хаягтай төрөл садангаа батлан даагчаар оруулан зээл авах боломжтой.
Хэрэв таны машин 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн бөгөөд 2018 оноос хойш орж ирсэн бол тухайн автомашин дээр зээл авах боломжтой.
Та тухайн автомашинаа даатгалд хамруулснаар зээлийн явцад гарах эрсдэлээс хамгаалах давуу талтай.
Манай итгэлцлийн хүү таны хадгалуулж байгаа мөнгөн дүн болон хугацаанаас хамааран жилийн 14-24% байдаг.
Боломжтой, гэвч хугацаанаас өмнө итгэлцлийн гэрээ цуцлах тохиолдолд таны хүү жилийн 6%-аар тооцогдож олгогдоно.Тиймээс танд гэрээгээ хугацаанаас өмнө цуцлахгүй байхыг зөвлөж байна.
Таны байршуулсан дүнгийн 80% хүртэлх дүнд зээл олгох боломжтой бөгөөд тухайн зээлийн хүү итгэлцэлийн жилийн хүүн дээр 4% нэмэгдэж тооцогдоно.
Хамгийн багадаа улиралд нэг удаа хуримтлагдсан өгөөжийг харилцагчид өгөх боломжтой.
Та хамгийн багадаа 100,000 төгрөг байршуулах боломжтой бөгөөд доод хугацаа 6 сараар гэрээ байгуулах боломжтой.
Та Англи болон Монгол хэлээр банкны баталгаа гаргуулах боломжтой.
Боломжгүй, бүх эзэмшигч хамт байж гэрээг цуцлах, итгэлцэл барьцаалсан зээл авах боломжтой.
Хамгийн багадаа 100,000 төгрөг ба түүнээс дээш дүнгээр орлого хийх боломжтой.
Та Most Money үйлчилгээг авсанаар итгэлцэлийн дансны үлдэгдэлээ хянах бүрэн боломжтой.