Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Наран Шожи ГХО ХХК-тай хамтран япон улсад суралцах хүсэлтэй оюутан залуусд сургалтын төлбөрийн сарын 1 хувийн хүүтэй, барьцаагүй зээл олгож эхэллээ. Тус зээлийг цаашид урт хугацаанд тогтвортой олгох мөн цар хүрээг нь нэмэгдүүлж зөвхөн япон улс гэлтгүй өөр улс оронд суралцахад олгодог болох талаар судлан ажиллаж байна.