X

Цусны донорын дэлхийн өдөр – 2025

TrustFinance ББСБ нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд 7 дахь жилдээ идэвхтэй оролцлоо.

Энэхүү аян нь цусны донорын ач холбогдлыг олон нийтэд таниулах, амьдрал аврах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд TrustFinance-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд энэрэнгүй сэтгэлээр нэгдэн оролцлоо. 

 Цусны донорын аянд идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, халуун сэтгэл нь олон хүний амьдралыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Мөн бидний нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг дэмждэг харилцагч, хамтрагч та бүхэндээ баярлалаа.