"Траст Финанс" ББСБ нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. ISO 9001:2015 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг чанартай, тогтвортой, хэрэглэгч төвтэй байдлаар удирдах, тасралтгүй сайжруулахад чиглэсэн олон улсын жишиг стандарт юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр манай байгууллага • Үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, • Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, • Дотоод үйл ажиллагааг үр ашигтай, ил тод болгох, • Ажилтнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал алхам хийлээ. ISO/IEC 27001:2022 стандарт нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг системтэйгээр удирдах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн дэлхий нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр: • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдах, • Харилцагчдын мэдээллийг найдвартай хамгаалах, • Дотоод үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулах, • Олон улсын түвшинд нийцсэн кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлал хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү амжилт нь манай хамт олны мэргэжлийн ур чадвар, тууштай хичээл зүтгэл, харилцагчид, түншүүд, хамтрагчдын маань итгэл, дэмжлэгийн үр дүн юм. Цаашид бид чанартай, найдвартай, харилцагчдийнхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн, мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, найдвартай, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллах болно. ISO9001:2015, ISO/IEC27001:2022 гэрчилгээ нь бидний харилцагч хамтрагчиддаа өгөх чанарын баталгаа төдийгүй, бидний харилцагчиддаа үзүүлж буй итгэл, хүндэтгэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах амлалтын баталгаа юм.